хүрээ

Барилгын инженер геологи, геотехникийн судалгаа болон манай байгууллагад ашиглагддаг өрөмдлөгийн тоног төхөөрөмжүүдийн тухай мэдээлэл

инженер геологийн судалгаа

Ерөнхий төлөвлөгөөний үе шат

  • Үйлдвэр, орон сууц, ахуйн үйлчилгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөө
  • Бүс нутгийн хөгжлийн төсөл
  • Хот тосгоны ерөнхий төлөвлөгөө
  • Нарийвчилсан болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
  • Тухайлсан барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө
  • Инженер геологийн төрөл бүрийн масштабтай зураглалын судалгааны ажлууд

Ажлын зургийн үе шат

  • Шинээр барилга инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламжийн инженер геологийн судалгаа
  • Өргөтгөх шинэчлэх бүх төрлийн барилга байгууламжийн инженер геологийн судалгаа
  • Хэв гажсан барилга байгууламжид явуулах инженер геологийн судалгаа

геотехникийн судалгаа

Инженер геологи, геотехникийн судалгааны ажлын бүрдэл, тавигдах үндсэн шаардлага, заалт бүрийг баримтлан хийж гүйцэтгэнэ.

  • Sand cone test: Хөрсний нягтрал ба хувийн жинг хээрийн нөхцөлд тодорхойлох.
  • Plate load test: Ул хөрсний хэв гажилтыг барилгын талбайд штампын туршилтаар тодорхойлох.
  • Pressuremeter test: Прессиометрийн туршилт (ул хөрсний хэв гажилт тодорхойлох цооногт 2.0-20.0 метр гүнд)
  • Soil resistivity transmission test: Хөрсний хувийн цахилгаан эсэргүүцэл тодорхойлох туршилт
  • Standard penetration test (SPT), Dynamic penetration test (DPT): Стандарт, динамик зондын туршилт
  • Цооногийг горимын хэмжилтэд зориулж тоноглох 
  • Олон жилийн цэвдэг хөрсний температурын хэмжилт, нийлбэр чийг тодорхойлох. 
  • Dynamic cone penetration test (DCP): Динамик шигдэлтийн аргаар барилгын суурийн буцаан булалт, дүүргэлтэд ашиглаж буй хөрсний даацыг хэмжих

өрөмдлөгийн машин техник

Өрөмдлөгийн УГБ-50М, УГБ-1ВС маркийн машин тоног төхөөрөмжөөр 50м хүртэл өрөмдөх хүчин чадалтай техникийг ашиглан, гэрээт ажлуудаа гүйцэтгэдэг.